Нийлүүлсэн бараа
2024 оны 8-р сард байгуулсан гэрээний дагуу Номтмарал ХХК “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д ган бэлдэц зүсэх 900 ширхэг дискэн хөрөөний ир нийлүүлсэн. Ир бүр 425 мм диаметртэй, 2.7 мм зузаантай, 50 мм голтой, 60 шүдтэй.
Ирний хамт үйлдвэрийн дискэн хөрөөний сэлбэг нийлүүлсэн:
- Гидравлик насос, гидравлик цилиндр
- Серво мотор, насосны мотор, чиглүүлэгч болон соленоид хавхлага
- Холбогч, гинжин дамжуулга, хавчаар
- Фото мэдрэгч, хязгаарлагч унтраалга, хэт ачааллын реле
Хүлээн авалт
Үйлдвэр барааг 2024 оны 12-р сарын 3-нд хүлээн авч, 12-р сарын 4-нд гэрээ дүгнэсэн актад гарын үсэг зурж, гэрээг 100% биелсэн гэж баталгаажуулсан.

