7011-1919 9977-9262 ТЕГ 28 байр B1 давхар, СБД 4-р хороо, Улаанбаатар

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт дискэн хөрөөний ир, сэлбэг нийлүүлэв

Ø425 мм-ийн 900 хөрөөний ир, гидравлик, цахилгааны сэлбэгийг 2024 оны 12-р сард хүлээлгэн өгсөн.

Төслийн жишээ зураг
Жишээ зураг, энэ төслийн бодит зураг биш

2024 оны 8-р сард Номтмарал ХХК “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-тай гэрээ байгуулж, үйлдвэрийн дискэн хөрөөнд зориулсан ир болон сэлбэг нийлүүлэхээр болсон. Ир нь 425 мм диаметртэй, 2.7 мм зузаантай, 50 мм голтой, 60 шүдтэй бөгөөд ган бэлдэц зүсэхэд зориулагдсан.

900 ширхэг ирний хамт гидравлик насос, гидравлик цилиндр, серво мотор, чиглүүлэгч болон соленоид хавхлага, холбогч, гинжин дамжуулга, хавчаар, фото мэдрэгч, хязгаарлагч унтраалга, хэт ачааллын реле нийлүүлсэн.

Үйлдвэр барааг 2024 оны 12-р сарын 3-нд хүлээн авч, маргааш нь гэрээг 100% биелсэн гэж дүгнэсэн.

Төслийн дэлгэрэнгүй

Шаардлага

Ø40–99 мм-ийн ган бэлдэц зүсэх ир, мөн дискэн хөрөөний гидравлик насос, цилиндр, серво мотор, хавхлага, холбогч, гинжин дамжуулга, хавчаар, мэдрэгч, релений сэлбэг.

Бидний гүйцэтгэсэн ажил

Ир болон сэлбэгийг нийлүүлж, үйлдвэрийн агуулахад хүргэх.

Ажилд хэрэгтэй технологи. Үйлдвэрлэлд хэрэгтэй нийлүүлэлт.

7011-1919