Гэрээ
2025 оны 5-р сард Номтмарал ХХК тендерийн үр дүнгээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-тай гэрээ байгуулж, уснаас хамгаалах цагирагтай бул буюу 540 мм-ийн 7, 420 мм-ийн 12, 360 мм-ийн 12 бул нийлүүлэхээр болсон.
Хүргэлт, хүлээн авалт
Нийт 31 ширхэг булыг үйлдвэрт хүргэж, 2025 оны 7-р сарын 21-нд хүлээлгэн өгсөн. Хоёр хоногийн дараа үйлдвэрийн санхүү, нягтлан бодох бүртгэл, худалдан авалт, гангийн үйлдвэрийн удирдлагууд гэрээ дүгнэсэн актад гарын үсэг зурж, бидний үүрэг бүрэн хангагдсаныг баталгаажуулсан.
Төмөрлөгийн салбарын нийлүүлэлт
Энэ нь 2024 онд нийлүүлсэн дискэн хөрөөний ир, сэлбэгийн дараах тус үйлдвэртэй байгуулсан бидний хоёр дахь гэрээ юм. Танай үйлдвэрт бул, хөрөөний ир болон бусад элэгдлийн эд анги хэрэгтэй бол зураг эсвэл техникийн тодорхойлолт, тоо хэмжээ, хүргэх байршлаа бидэнд илгээгээрэй.

