7011-1919 9977-9262 ТЕГ 28 байр B1 давхар, СБД 4-р хороо, Улаанбаатар

Номтмарал ХХК-ийн танилцуулга: 2000 оноос хор, үйлчилгээ, нийлүүлэлт

Бидний тухай: 2000 оноос хэвлэгч, хувилагчийн хангамж, засвар үйлчилгээ, 2006 оноос ХХК, 15 ажилтан, хүргэлтийн 5 машин, 150 гаруй харилцагч байгууллага.

НОМТМАРАЛ ХХККомпанийн мэдээ

Номтмарал ХХК-ийн танилцуулга: 2000 оноос хор, үйлчилгээ, нийлүүлэлт

Бидний эхлэл

Номтмарал 2000 оноос хэвлэгч, хувилагчийн хор, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээгээр үйл ажиллагаагаа эхэлсэн. 2006 оны 11-р сарын 9-нд “Номтмарал” ХХК нэрээр улсын бүртгэлд бүртгүүлж, тус салбартаа тасралтгүй хөгжиж байна.

Хамт олон, нөөц бололцоо

Манай компанид 15 ажилтан ажилладаг: захирал, нягтлан бодогч, 2 нярав, ахлах мэргэжилтэн, 3 борлуулалтын менежер, 4 хүргэлтийн менежер, 3 дуудлагын засварчин. Хүргэлтийн 5 машинтайгаар хоёр салбараасаа бөөний болон жижиглэн худалдаа эрхэлдэг:

  • Төв оффис, 1-р салбар: СБД 4-р хороо, ТЕГ 28 байр B1 давхар
  • 2-р салбар “Yes toner”: ЧД 2-р хороо, Computer Land-ийн баруун талд, Эрин үе төв

Мөн Чингэлтэй дүүргийн 10-р хороонд өөрийн эзэмшлийн үйлдвэрийн байранд үйл ажиллагаа явуулдаг.

Үйл ажиллагааны чиглэл

  • Хорны бөөний болон жижиглэн худалдаа, үүнд өнгөт принтерийн хор
  • Хор цэнэглэлт, салбар дээр болон дуудлагаар
  • Принтер, хувилагчийн бул, сэлбэгийн худалдаа
  • Canon принтер, хувилагчийн засвар үйлчилгээ
  • “Оффисын түргэн тусламж” дуудлагын үйлчилгээ: оффис дээр тань хүргэлт, засвар, цэнэглэлт
  • Байгууллагуудад компьютер, оффисын тоног төхөөрөмж, үйлдвэр, уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг, материал нийлүүлэх

Нийлүүлэгч, харилцагчид

Бид Хонг Конгийн ASSEEL Graphics Co., Ltd, Хятадын ETRO Technology Co., Ltd, Zhuhai ETRO Technology Co., Ltd, Greencolor Technology Co., Ltd компаниудтай гэрээ байгуулан Canon принтерийн хор, дагалдах бүтээгдэхүүнийг импортолдог. Улаанбаатар хотын төрийн болон хувийн хэвшлийн 150 гаруй байгууллага, худалдаа эрхлэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэхээс гадна Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Орхон, Дархан, Сэлэнгэ, Баянхонгор, Хэнтий, Хөвсгөл, Дундговь, Завхан аймгийн худалдаа эрхлэгчдэд нийлүүлдэг.

Алсын хараа, эрхэм зорилго

Бидний алсын хараа бол принтерийн хорны нийлүүлэлт, засвар үйлчилгээгээр хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг бүрэн хангадаг, олон улсын стандартад нийцсэн принтерийн хорыг бие даан угсарч үйлдвэрлэдэг, Монгол Улсдаа тэргүүлэх байгууллага болон өргөжин хөгжих юм. Бидний эрхэм зорилго бол нийгмийн бүхий л салбарт ажиллаж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад чанартай бүтээгдэхүүн, хэмнэлттэй төгс үйлчилгээг шуурхай хүргэх явдал юм.

Залгаж лавлах

Бид хүсэлтийг утсаар хүлээн авдаг. Үнэ, бэлэн байдал, хугацааг залгах үед тань тодруулж өгнө.

7011-1919Үйлдвэрлэлийн худалдан авалт

Холбоотой нийтлэлүүд

Компанийн мэдээ · Хэрэгжүүлсэн төслүүд

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 31 ширхэг бул нийлүүлэв

2025 оны 7-р сард бид гурван хэмжээний 31 ширхэг булыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хүлээлгэн өгч, үйлдвэр гэрээг бүрэн биелсэн гэж дүгнэсэн.

Компанийн мэдээ · Хэрэгжүүлсэн төслүүд

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 900 ширхэг дискэн хөрөөний ир, сэлбэг нийлүүлэв

2024 оны 12-р сард үйлдвэр Ø425 мм-ийн 900 ширхэг дискэн хөрөөний ир, дискэн хөрөөний гидравлик, цахилгааны сэлбэгийг хүлээн авсан.

Компанийн мэдээ · Хэрэгжүүлсэн төслүүд

Гурван байгууллагад хор нийлүүлэх гэрээг бүрэн гүйцэтгэв

2023–2024 онд бид Автотээврийн үндэсний төв, Багануурын цахилгаан түгээх сүлжээ, Тавантолгой түлш ХХК-д 3,500 гаруй нэгж хор, бэх, цаас нийлүүлсэн.

Ажилд хэрэгтэй технологи. Үйлдвэрлэлд хэрэгтэй нийлүүлэлт.

7011-1919