7011-1919 9977-9262 ТЕГ 28 байр B1 давхар, СБД 4-р хороо, Улаанбаатар

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 31 ширхэг бул нийлүүлэв

Уснаас хамгаалах цагирагтай гурван хэмжээний булыг 2025 оны 7-р сард нийлүүлж, хүлээлгэн өгсөн.

Төслийн жишээ зураг
Жишээ зураг, энэ төслийн бодит зураг биш

2025 оны 5-р сард Номтмарал ХХК тендерийн үр дүнгээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-тай гэрээ байгуулж, уснаас хамгаалах цагирагтай гурван хэмжээний бул буюу 540 мм-ийн 7, 420 мм-ийн 12, 360 мм-ийн 12 булыг нийлүүлэхээр болсон.

Нийт 31 ширхэг булыг үйлдвэрт хүргэж, 2025 оны 7-р сарын 21-нд хүлээлгэн өгсөн. 2025 оны 7-р сарын 23-нд үйлдвэрийн санхүү, нягтлан бодох бүртгэл, худалдан авалт, гангийн үйлдвэрийн удирдлагууд гэрээ дүгнэсэн актад гарын үсэг зурж, гэрээ бүрэн биелснийг баталгаажуулсан.

Төслийн дэлгэрэнгүй

Шаардлага

Үйлдвэр гурван хэмжээний булыг тендерээр захиалж, өөрийн талбайд хүргүүлэх, 3 сарын чанарын баталгаатай байхыг шаардсан.

Бидний гүйцэтгэсэн ажил

Булыг олж, нийлүүлж, үйлдвэрт хүргэх.

Ажилд хэрэгтэй технологи. Үйлдвэрлэлд хэрэгтэй нийлүүлэлт.

7011-1919